Английн Солфорд хотын нэгэн дэлгүүрийн менежерээр ажилладаг 37 настай Каз Жеймс цаашид хүн ёсоор бус харин нохойн амьдралаар амьдрахаар шийджээ. Тэр найзуудтайгаа харилцахдаа хуцаж, аливаа зүйлийг гараараа бус амаараа авахын зэрэгцээ нохойн тусгай хоол зооглож байхаар болсон байна.
Жеймс өөрийн гэсэн хүзүүвч, тусгай нохойн хувцастай ажээ. Нохой резин хувцас нь 400 паундын үнэтэй. Харин арьсан хувцас нь 2000 паундын үнэтэй юм байна.
“Үнэнээ хэлье л дээ, би өөрийгөө хэзээ ч хүн гэж бодож байгаагүй. Яагаад юм би хүн биш нохой юм шиг санагдсаар ирсэн. Яахав, хүний биед төрчихсөн нохой ч гэх юм уу, тэр хавьцаа мэдрэмж бага наснаас л төрсөн” хэмээн Каз Жеймс өгүүлжээ.
“Намайг нохой боллоо гэхээр нохойтой “юу яах” нь гэж хүмүүс гоочилж доромжлох биз. Үгүй дээ тэр тал дээр бол хүнээрээ шүү” гэж өгүүлсэн байна.