nairamdalt-hariltsaa-20-jil

Улаанбаатар-Мияконожо хотын найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод зохион байгуулагдсан Улаанбаатар, Мияконожо хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Арга хэмжээний хүрээнд албан уулзалт, хурал, 20 жилийн хамтын ажиллагааны дурсгалын самбарын нээлт, хамтарсан урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Ш.Анхмаа мэндчилгээ дэвшүүлж, нийслэл Улаанбаатар хотын түүх, хөгжлийн талаар илтгэл тавьж, Мияконожо хотын иргэдэд танилцуулга хийсэн юм.

Улаанбаатар, Мияконожо хотууд нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон түүхтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд талууд удирдлагуудын харилцан айлчлал, соёл, урлаг, боловсрол, залуучууд солилцоо, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, спорт зэрэг олон салбарт урт хугацааны, бодит найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Мияконожо хот нь хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, цайны ургамал, жимс жимсгэнэ тариалалтаараа улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг байна.

Улаанбаатар, Мияконожо хотуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус хотын дарга Икэда Такахиса, хурлын дарга Эноки Томоюки, Мияконожо Коосэн сургуулийн захирал Иваса Кэнжи, Монгол Мияаконожо найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монголд салхин сэнс, сэргээгдэх эрчим хүчийг санаачлан нэвтрүүлсэн Кавасаки Кэйчи нарт нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль гардуулав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих