Боксын дэлхийн хүнд жингийн аварга алдарт Майк Тайсон тагтаанд хайртай нэгэн гэдгийг мэдэх үү?
Тийм ээ, түүний юу юунаас илүү хайрладаг амьтан бол тагтаа юм. Тайсон бага байхдаа Брууклин дэх хөршийнх нь дээгүүр эргэлдэх сүрэг тагтааг харснаас хойш өдөрхөг, үзэсгэлэнтэй жаахан шувуунуудад илүү ихээр татагдах болжээ.
Түүнийг 10 настай байхад хүүхдүүд тагтааны толгойг тасдаж байхыг хараад ихэд уурлан болиулахыг оролдсон боловч өөрөө зодуулаад дуусжээ. Тэр цагаас хойш биеэ хамгаалхын тулд боксын бэлтгэлд явах болсон байна. Боксоор хичээллэсэн он жилүүд түүнийг дэлхийд танигдсан тамирчин болгосон билээ. Түүний нүүрэн дээрх тагтааны шивээс ч үүнтэй холбоотой.
Одоо түүний Нью-Жерси дэх “ Тайсоны булан” хэмээх тагтааны байранд нь 400 орчим тагтаа байдаг. Хэд хэдэн өрөөтэй уг байранд түүний тагтаанууд аюулгүй, тухтай байж өдөр нь хотоор аялан нисээд шөнө байрандаа ирдэг ажээ.
Тайсон тагтаануудаа тэмцээнд бэлтгэдэг бөгөөл тагтаануудынхаа хамт 2011 онд “Амьтны ертөнц” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр хэлэхдээ “Шувуунуудаа өдөр бүр бага багаар сургадаг бөгөөд эхний удаад хоёр милл газар нисэх буцаж ирдэг бол аажмаар тав, арван милл болж, хамгийн сүүлд 300-500 милл газарт уралдан нисэх тэмцээнд оролцох чадвартай болдог” гэжээ.
Түүний уралдааны болон цэвэр үүлдрийн тагтаанууд 100-2100 ам.долларын үнэ хүрдэг байна. Белгийн цахим дуудлага худалдаагаар найман тагтаагаа худалдан 15.000 ам.долларын тусламжийг 2013 онд болсон Харакана хар салхины улмаас хохирсон хүмүүст туслахад зориулж байжээ.