Японд болсон газар хөдлөлтийн үеэр аврагчид нуранган дундаас хүн аврахыг хичээж байлаа. Тэгтэл шороон дороос өвдгөө тэвэрч суусан хүн олдов. Гэхдээ тэр нуранганд дарагдаж амиа алдсан эмэгтэй байв.
Цогцосыг холдуулах ажлаас илүү амьд хүн олох нь чухал байсан учир аврагчид цааш явжээ. Гэтэл нэг аврагч цогцосны өвдөг цээж хоёрын хооронд нэгэн зүйл байгааг олж харжээ. Аврагчид очиж цогцосыг хөдөлгөхөд түүний өвөрт нь нялх хүүхэд байжээ. Бяцхан үрээ цээжиндээ нууж өвдгөө тэврэн дээрээсээ нурах нурангыг тоолгүй өөөрийгөө золиосложээ.
Эмч хүүг тэврэн авахад хүүгийн өлгийн завсар гар утас хийсэн байжээ. Утасны дэлгэц дээр үлдсэн зурваст “Хэрэв чи амьд үлдсэн бол – чамдаа маш их хайртай байсан гэдгийг санаж яваарай … “Гар утсыг тэнд байсан бүх хүн ээлжлэн дамжуулж уншиж байсан юм. Зурвас уншсан бүх хүн уйлав. “Хэрэв чи амьд үлдсэн бол – чамдаа маш их хайртай гэдгийг санаж яваарай…” гэжээ.