АМТТАЙ: Хоёр төрлийн авокадотай талх

Орц:

Хоёр төрлийн авокадотай талх

  • 2 зүсэм талх
  • 1 авокадо
  • 4-5 мини улаан лооль
  • 1 жижиг халбага оливын тос
  • 1.5 хэрчим бекон
  • 1 өндөг
  • Давс перц

Хийх заавар:

1. Өндгөө чанаж арилгана. Талхаа талх шарагчинд шарна. Беконоо тосгүй хайруулын тавганд шаржигнасан хатуу болтол нь шарж өгнө.
2. Авокадогоо арилган ясыг нь аваад, талыг нь сэрээгээр бяцлан, талыг нь нимгэн хэрчинэ. Мини улаан лоолио талыг нь жижиглэн хэрчиж, талыг нь нимгэн хэрчинэ.
3. Нэг зүсэм талхан дээрээ оливын тосоо нимгэн түрхээд, нимгэн хэрчсэн авокадо, улаан лоолио тавиад, чанасан өндгөө хагаслан тавина. Хүсвэл дээрээс нь бага зэрэг давс перц цацаж өгнө.
4. Бяцалсан авокадогоо жижиглэн хэрчсэн улаан лоольтойгоо хольж, давс перцээр амтлаад, хоёр дахь талхан дээрээ түрхэж, беконоо дээрээс нь тавина.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих