Duuchin-Lady-Gaga

Дуучин Лейди Гага “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр дахин тодров

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй тайз, дэлгэцийн шилдгийг тодруулах 76 дахь удаагийн Алтан бөмбөрцгийн эзнээр дуучин Лейди Гага тодров.

Тэрбээр “A Star Is Born” киноны “Shallow” дуугаар хүртсэн юм. Сонирхуулахад, тэр хоёр жилийн өмнө дээрх нэр хүндтэй шагналыг хүртэж байсан билээ.

Лейди Гага уг бүтээлийг дууг дуулахаас гадна холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар гол дүрийг бүтээсэн юм.

Ингэснээр тэрбээр тус дүрээрээ “Драмын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж буй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих