Duuchin-Lady-Gaga

“АЛТАН БӨМБӨРЦӨГ”: Леди Гага “SHALLOW” дуугаараа шагнал хүртлээ

АНУ-ын Лос Анжеес хотноо болж буй “Алтан бөмбөрцөг кино наадмын анхаарлыг энэ жил хамгийн ихээр татаж байгаа уран бүтээлүүдийн дотор жүжигчин Брэдли Куперын анх удаа өөрийгөө найруулагчийн хувиар сорьсон “Од төрсөн нь” кино багтаж байна.

“Од төрсөн нь” кинонд өөрийн гэсэн өвөрмөц донж маягтай дуучин Леди Гага тоглож, тэрээр “Алтан бөмбөрцөг” кино наадмаас “киноны шилдэг дуу” гэсэн төрөлд өөрийн “Shallow” дуугаараа шагнал хүртээд байна. Дуучин бүсгүй энэ жилийн “Алтан бөмбөрцөг”-т мөн “шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналд нэр дэвшжээ.

Нийтдээ кинонд 34 дуу бүтээл эгшиглэж байгааг Купер, Гага нар дуулж амьдруулжээ. Энэ кинонд багтаж “Алтан бөмбөрцөг” хүртсэн “Shallow” дууг одоогийн байдлаар ютүүб хуудас дээр 24,5 сая хүн үзжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих