muur-yurag

Үерээс хүүхэд аварсан БААТАРЛАГ Муур

1421 онд нэгэн харчирхалтай хэрэг болжээ. Тодруулбал Голландын Лоуренс Альма-Тадем-ийн Бисбост хэмээх газар үер болжээ.

Тэр үеэр иргэд нэгэн газар цуглан байрлах болсон бөгөөд өдөржин хүмүүс бусдыгаа хайж шөнө нь хэн нэгэн ирэх вий гэж ээлжээр сэрүүн хонодог байв.

Нэгэн орой хүүхдийн бүүвэйн ортой нялх хүүхэд усанд хөвж байхыг харжээ. Хүмүүс хүүхдийг амьсгал хураасан байх гэж бодон шалгахаар очтол орны буланд нэгэн муур сууж байв. Тэрээр хүмүүсийг ойртоход ийш тийш үсчиж байв. Хүмүүс очиход хүүхэд амьсгаатай байх ба ор усанд нороогүй байсан нь хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ.

Муур уснаас айдаг учир үерийн үед хүүхдийн орон дээр үсэрч гарчээ. Орыг живүүлэхгүйн тулд тэнцвэрийг хадгалсан гэдгийг хүмүүс таамгалсан байна.

Ийнхүү муур хүүхдийг үерээс аварсан гайхалтай үйл явдлыг нутгийн иргэд одоо ч дурсан санадаг гэнэ.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих