8f6f5b26ae5379af6acdcc355d8589494681af04

ХАЛК эмээ олныг гайхшруулжээ

АНУ-ын Арканзас мужийн иргэн 69 настай Шэри Моблиг “Hulk эмээ” гэх болжээ. Учир нь тэрээр пауэрлифтинг буюу хүндийн өргөлтийн тэмцээнд өөрийн насандаа тэргүүлж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

“Local Memphis” сайтад мэдээлснээр Шэри Мобли эмээ 138 кг-ийг өргөсөн байна. Ингэхдээ хүндийг өргөлтийн спортоор Мобли эмээ 60 наснаасаа эхлэн хичээллэж эхэлжээ. Тэрээр нурууны өвчиндөө шаналж, өвчнөө эдгээх зорилгоор биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, улмаар нурууныхаа ачааллыг тэнцүүлэх зорилгоор өөртөө таарсан жинд туухай өргөж эхэлсэн байна.

Улмаар түүний дасгал сургуулилт мэргэжлийн түвшинд хийгдэх болж, тэрээр одоо нэг удаадаа 175 удаа штанг өргөдөг болжээ. Мобли долоо хоногт 4 удаа, 2 цагаар хичээллэдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих