Польшийн Торун хотноо хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцож байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурдаа сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Цэрэнгийн Раднаа энэ жил 85 настай тамирчин бөгөөд түүний ДАШТ-д түрүүлсэн хугацаа дэлхийн дээд амжилт 1:33 /нэг минут, 33 секунд/ байсныг 1:20 болгон шинэчилсэн байна.
Мөн мастеруудын ДАШТ-ээс манай улсын гурван тамирчин мөнгөн медаль хүртжээ. Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд өндөрлөнө.