huuhdiin-erh

БЗД: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийг хэлэлцэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны тайлангийн хурал дүүргийн Чуулганы танхимд болж байна. Тус тайлангийн хуралд дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон зөвлөлийн гишүүд, дүүргийн Хүүхдийн холбооны тэргүүн оролцлоо.

Хурлын эхэнд дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс дүүргийн 2019 оны хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний нөхцөл байдлыг танилцуулав. Мөн дүүрэг дэх Цагдаагийн газраас 2019 оны байдлаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өгч байна.

Харин тус хурлын төгсгөлд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Хүүхдийн өвчлөл, анхаарал татаж буй асуудлуудын талаар танилцуулга хийх бол Боловсролын байгууллага дахь хүүхдийн хамгааллын хэрэгжилтийн талаар дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээлэл өгөх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих